2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ

 МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

2017.11.20                                                                                                                                    Арвайхээр

            Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-ын дагуу зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын зарыг орон нутгийн 4 телевиз, 2 сонин, Төрийн албаны зөвлөлийн болон аймгийн албаны ёсны вэб сайт, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбар, Иргэдэд мэдээллээр үйлчлэх төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөр дамжуулан иргэдэд ил тод нээлттэй явуулж ажилласан.

            Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 20 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хангах, бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний  мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын 315, 316, 317 тоот өрөөнд явуулж, ажлын байрны сул орон тоо зарлагдсан 24 ажлын байрны 23 ажлын байранд 127 иргэнийг цахимаар бүртгэв.

            Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн ажлын байранд хүн бүртгүүлээгүй. Сант сумын МЭҮТ-ийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтний ажлын байранд хүн тэнцээгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь Салбар зөвлөлийн “Салбар комисс байгуулах тухай” 2017 оны 21 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын аймгийн салбар комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд шалгалтанд бүртгүүлэгчдэд онлайн шалгалтын зарчим, шалгалтын хуваарь, анхаарах зүйлс, үнэлгээ, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийг бүрдүүлэх журам, заавар, шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг танилцуулав.  

Шалгалтад орохоор дэс түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 29, туслах түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 95 нийт 124 хүн шалгалтад ирсэн. Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох сорилын шалгалтад дэс түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 26, туслах түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 32 иргэн тэнцэж, дэс түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 3, туслах түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 63 шалгуулагчид босго оноогоо авч чадаагүй тул ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй болно.

Монгол хэл бичгийн мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалтыг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох сорилын шалгалтад тэнцсэн 58 иргэнээс цахим хэлбэрээр 15 минутын хугацаагаар ур чадварын шалгалт авахад 54 иргэн тэнцэж, мэдээлэл технологийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад 54 иргэн орсон. Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг 2 ажлын хэсэг болгож, ярилцлагыг зохион байгуулж, 54 иргэн шалгалтад орсон.  

Зарлагдсан 24 ажлын байрны 22 ажлын байранд тэнцсэн 54 иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын төв комисст уламжиллаа.  

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад

6 иргэн тэнцлээ

          Баянгол сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 6 иргэн бүртгүүлэв. Баянгол сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, Баянгол сумын ЗДТГазрын даргын албан томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 6 иргэн тэнцлээ.  

            Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн Нэргүйн Балдандорж, Чүлтэмийн Батмөнх,  Төмөрпүрэвийн Ганхуяг, Даваадоржийн Амгалан, Эрдэнэбаатарын Нямсүрэн, Батхүүгийн Мөнхтогтох нарыг Баянгол сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, хамгийн өндөр үнэлгээ авсан Н.Балдандоржийг Баянгол сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.  

            Хархорин, Баруунбаян-Улаансумдын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 6 иргэн бүртгүүлж, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Хархорин, Баруунбаян-Улаансумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд хүн тэнцээгүй болно.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг

 дахь салбар зөвлөл

 

Төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар

аймгийн Засаг даргад уламжиллаа

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдийн 2017 оны 02дугаар сарын 03-ны өдрийн нэгдүгээр хуралдаанаар төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг дэв олгох асуудлыг хэлэлцлээ.

Нутгийн захиргааны байгууллагуудаас нийт 131 төрийн жинхэнэ албан хаагчид зэрэг дэв олгуулахаар ирүүлсэн материалыг хэлэлцэж, 104 төрийн жинхэнэ албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулж олгохоор шийдвэрлэж, аймгийн Засаг даргад уламжиллаа.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг

 дахь салбар зөвлөл

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 5 иргэн тэнцлээ

            Баянгол сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 2 иргэн, Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 8 иргэн тус тус бүртгүүлэв. Баянгол сумын ЗДТГ-ын дарга, Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж, Баянгол сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад хүн тэнцээгүй, Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 5 иргэн тэнцсэн.

            Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.Нэргүй, Р.Ширчинням, Б.Дэлгэрмаа, Н.Осоржин,  Ш.Дэмбэрэлдулам нарыг Гучин-Ус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн хамгийн өндөр үнэлгээ авсан Д.Нэргүйг Гучин-Ус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.

            Хархоринсумын Соёлын төвийн эрхлэгчийн албантушаалдтомилогдохажилтнысонгоншалгаруулалтад 3 иргэн бүртгүүлж, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгоншалгаруулалтыг 2017оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Хархорин сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд хүн тэнцээгүй болно.

 

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг

 дахь салбар зөвлөл   



facebook page
twitter