Аймгийн ИТХ-аас 2014 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон, жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөр, түүний хүрээнд албан даалгавар гарган хэрэгжүүлж байна.
Гадаад харилцаа

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

 Монгол Улс гадаад бодлогодоо хөршүүд болон “гурав дахь хөрш” - түнш, хандивлагч улс, олон улсын байгууллагуудтай явуулж ирсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бататгах, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг өсгөх, байр сууриа бэхжүүлэх явдлыг чухалчилж, тодорхой ахиц дэвшилд хүрэв. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр товч танилцуулъя.

 1. Япон улс

Япон улсын Окаяма мужийн Шёо-Оу-Чу хоттой 1994 оноос эхлэн байнгын харилцааг жилээс жилд өргөжүүлэн тэлж Мэргэд сургуулийн харилцан туршлага судлах, багш, сургагчдыг солилцох, малын тэжээл, чацарганы тариалалтын зэрэг хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна.  

 2. БНХАУлс

      БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын эмнэлгийн дээд сургуулийн харъяа Хараат эмнэлэгтэй эрүүл мэнд, нийгмийн салбарын чиглэлээр гэрээгээ байгуулан хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлах, өвчтөнийг хэвтэж эмчлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилладаг.

 3.БНСУлс

          1. БНСУ-ын Зүүн хойд азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоо /NEAR/ -нд гишүүнээр элсэн олон улсын засаг захиргаа, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинжлэх ухаан, байгаль орчин, засаг захиргаа зэрэг олон салбар хороодтой байнгын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

2. Мөн БНСУ-ын Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн” –тэй шинэ харилцаа тогтоож, аймагтаа салбар зөвлөлийг байгуулан, хамтран ажиллах чиглэлээ хэлэлцэн, санамж бичиг гарын үсэг зураг аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, Баян-Өндөр сум хооронд хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээр жил бүр малчдын аж амьдрал, бэлчээрийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

3. Солонгос улсын Буддын шашны Жогийн шашны бүлгийн Хонбиоп-Са байгууллагын Донггук их сургууль, Химбуб хийд, Бурхны шашны нийгэмлэгүүдэд харилцан айлчлан хийн, аймгийн Ганданпунцоглин хийд шашин, буян үйлийн чиглэлээр харилцаа тогтоогоод удаагүй байна.

4. ОХУлс

ОХУ-ын Алтай хязгаар Барнаваль мужийн Алески хот, Буриад улсуудтай хуучины ахан дүүсгийн харилцааг өргөжүүлэн хамтран ажиллах гэрээг сунгаж, боловсрол, соёлын хүрээнд хамтран ажиллах чиглэлийг шинэчлэн тодорхойлов.

5. Франц, Итали, Герман

Францийн Аллери мужын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд жил бүр нарийн мэргэжлийн чиглэлээр хамтран эмнэлгийн тусламжийг газар дээр үзүүлэх, иргэдийн эрүүл мэндэд эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлж хэвшээд байна.

Итали улсын Бергамо хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай өвчтөнд мэс засал болон мэс заслын дараахи тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, алсын зайн оношлогоо эмчилгээг хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

 Бусад:

      НҮБ-ийн Хүний Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн зөн, Тогтвортой амжиргаа төсөл зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн олон салбарт амжилттай хэрэгжиж байна.



facebook page
twitter