• Албан ёсны цахим хуудас
“Тарваган тахал”-аас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна. Учир нь Өвөрхангай аймгийн Тарагт, Нарийнтээл, Хайрхандулаан, Сант зэрэг сумд тарваган тахлын голомттой бөгөөд жил бүрийн хяналтын шинжилгээгээр тарваган тахал өвчний үүсгэгч илэрдэг байна.

Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 2-ны өдөр аймгийн төв бараан захад иргэдийг вакцинд хамруулснаас гадна Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын байгууллагын нийт 102 албан хаагчдыг тарваган тахлын вакцинд хамруулжээ.

 

2020-07-07 19:40:33