Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгаас улсын аварга малчин шинээр 8 төрөн гарлаа

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг холбогдох журмын дагуу шалгарууллаа. Өвөрхангай аймгаас улсын аварга малчин 8, аварга саальчин 1, аварга тариаланч 1 шинээр төрөн гарлаа.

1. “Улсын аварга малчин”-аар:

Бүрд сумын хоёрдугаар багийн малчин Цогзолын Мандахбаяр

Гучин-Ус сумын гуравдугаар багийн малчин Рэнцэндондовын Бямбасүрэн

Зүүнбаян-Улаан сумын дөрөвдүгээр багийн малчин Чимэддоржийн Батдэмбэрэл

Төгрөг сумын тавдугаар багийн малчин Дуламын Баяртогтох

Хайрхандулаан сумын тавдугаар багийн малчин Баасандоржийн Гомбожав

 Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөр

Есөнзүйл сумын дөрөвдүгээр багийн малчин Батмөнхийн Адъяадорж

Өлзийт сумын гуравдугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатар

 2. “Улсын аварга саальчин”-аар: Уянга сумын хоёрдугаар багийн малчин Идэрбаярын Баянсан

3. “Улсын аварга тариаланч”-аар Арвайхээр сумын иргэн Загдсүрэнгийн Угтахбаяр нар тус тус тодорч байна.

Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгох юм.

2019-01-09 18:39:38