Албан ёсны цахим хуудас
Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах төсөл манай аймагт хэрэгжиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Япон Улсын гадаад хэргийн яам, тус улсын Хүүхдийг ивээх сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл” манай аймагт хэрэгжиж байна.    

Төслийн хүрээнд аймгийн сургагч багш нараас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлал, зарчимд  тулгуурлан хүүхэд бүрийн ялгаатай байдлыг таньж мэдэх, тэдний хэрэгцээнд тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулж тэгш хамруулах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар  сургуулийн бага ангийн 30 гаруй багш хамрагдав. Сургалтын үр дүнд  бага ангийн багш нар тохионы  хэлтэй хүүхдүүдтэй ажиллах  төлөвлөгөөг секцээрээ хамтран гаргаж, боловсролд тэгш хамруулах үзэл санааг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах чадавхийг авчсан байна.

Энэхүү төсөл зорилтот аймаг, дүүргийн төрийн болон өмчийн сургууль, насан туршийн боловсролын төвд суралцаж буй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд хүртээмжтэй боловсрол олгох зорилготой. Боловсролд тэгш хамруулах гэдэг нь суралцагсдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсийг үл хамааран хүн бүр тэгш боловсрол эзэмших эрхийг хангах юм.

 

2019-01-07 14:29:27