Албан ёсны цахим хуудас
Ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй утас ажиллаж эхэллээ

Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй утас ажиллаж эхэллээ. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг дэмжих, эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын болоод хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, сургуулийн орчинд сурагчдын дунд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах зорилготой.

Тус утасны дуудлагыг ажлын цагаар буюу 09:00-18:00 цаг хүртэл тухайн сургуулийн хичээл зохицуулагч багш, оройн цагаар сургуулийн жижүүр хүлээн авах юм байна. Цаашдаа энэхүү нээлттэй утсыг аймгийн хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа бүх ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулах юм.

 

 

 

1. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 7032-1101
2. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль 7032-1102
3. Арвайхээр сумын ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль 7032-1103
4. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр  дүгээр сургууль 7032-1104
5. Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор 7032-1105
6. Хархорин сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 7032-1110
7. Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль 7032-1112
8. Хархорин сумын ерөнхий боловсвсролын Гүнзгий сургууль 7032-1113
9. Төгрөг сумын ерөнхий боловсролын сургууль 7032-1114 
    

 

2018-10-30 15:30:08