Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулахад чамлахааргүй үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Тус бодлогын баримт бичгийн төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар боловсруулж байгаа юм. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг сонсох, хөтөлбөрийн төсөлд тэдний санал бодлыг тусгах зорилгоор “Аймгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. 

Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж чамлахааргүй үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна. Манай аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс бусад салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагт шаардлагатай, импортыг орлосон  бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг орон нутгаас дэмжиж ажиллана. Хөтөлбөр даруй батлагдчихвал ирэх оны ОНХС, орон нутгийн төсөвт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой хэмжээний хөнгөлттэй зээлийн хөрөнгө, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгийг тавьж өгөх боломж байгаа гэлээ.

 

2018-10-09 18:31:23