Албан ёсны цахим хуудас
“Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа

Өнөөдөр аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг 15 зорилт 148 заалт бүхий төслийг боловсруулан хуулийн хугацаанд өргөн барьж байна.

 

2018-10-05 19:09:08