Албан ёсны цахим хуудас
“Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага" аян эхэллээ

"Архидалтгүй-Өвөрхангай" шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дугаар захирамжаар "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага" аяныг 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Тус аяны хугацаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцоог дээшлүүлэх, идэвхжүүлэх албан хаагчдыг хариуцлагажуулах юм.

Түүнчлэн архины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад туг дэвтрийг аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлүүд өдөр бүр ажиллах ба Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана. 

Аяны хүрээнд гараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эхэлж байна. Энэхүү аяны хүрээнд шинийг санаачлан бусад байгууллага, хамт олныг манлайлан ажилласан байгууллага, хамт олныг шалгаруулан эхний гурван байранд шалгаруулан урамшуулахаар төлөвлөсөн. 

 

 

2018-09-07 11:54:21