Албан ёсны цахим хуудас
“Цэргийн насны залуусын эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам”-ын талаар зөвлөлдөв

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох  тухай журам”-ыг баталсан байдаг.

Тус журмын  хэрэгжилтийг аймаг, орон нутагт хангах, цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдалд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцах, нэгдсэн ойлголтонд хүрэх зорилгоор дээрх семинарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга Ц.Ганболд, Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Цэргийн төв эмнэлгийн аврахуйн тусламж хариуцсан орлогч дарга Дэд хурандаа Т.Наранзул, тус эмнэлгийн эмч, Хошууч Л.Энхбаяр, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, аймгийн цэрэг татлагын товчооны эмч нарын төлөөлөл оролцов.

Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдаж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаа, Аймаг орон нутгийн цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж буй туршлага, сургамж, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар, Цэргийн насны залуучуусыг эрүүлжүүлэх чиглэлээр хийгдэж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-06-08 19:02:53