• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа цахимаар ирүүлэх бөгөөд Шалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
  • Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
  • Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж холбогдох зөвлөмжтэй танилцана уу/

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг бүртгэнэ. Та хавсаргасан албан тушаалын тодорхойлолттой танилцана уу.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг 

Баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу. 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх 

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд хуваарийн дагуу зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

 1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Багаар ажиллах чадвар;

6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

Зургаа. Анхаарах зүйл.

          Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

           Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Зарлагдсан ажлын байр

  1.  Аймгийн Засаг даргын Тамгын газар Хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
  2. Аймгийн Засаг даргын Тамгын газар Төрийн сангийн мэргэжилтэн
  3. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
  4. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн
  5. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  6. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хууль, эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
  7. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн
  8. Нарийнтээл сумын нийгмийн даатгалын байцаагч
  9. Хайрхандулаан сумын нийгмийн даатгалын байцаагч
  10. Есөнзүйл сумын нийгмийн даатгалын байцаагч
  11. Тарагт сумын нийгмийн даатгалын байцаагч
  12. Бүрд сумын нийгмийн даатгалын байцаагч
  13. Хархорин сумын нийгмийн даатгалын байцаагч
  14. Бат-Өлзий сумын нийгмийн даатгалын байцаагч
  15. Баян-Өндөр сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч
  16. Баянгол сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч
  17. Богд сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч
  18. Арвайхээр сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  19. Баян-Өндөр сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  20. Баянгол сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  21. Гучин-Ус сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  22. Есөнзүйл сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  23. Зүүнбаян-Улаан сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  24. Өлзийт сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  25. Арвайхээр сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч
  26. Баруунбаян-Улаан сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  27. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Хэмжил зүй, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч
  28.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Эмчилгээний хяналтын улсын байцаагч
  29. Сант сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  30. Хайрхандулаан сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  31. аймгийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч
  32. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч
  33. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
  34.  Онги-Таац голын сав газрын захиргаа Усны барилга байгууламж, ашиглалт хариуцсан мэргэжилтэн
  35. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн
  36. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч
  37. Аймгийн Мал эмнэлгийн газар Тарагт сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  38. Төгрөг сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  39. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Жижиг, дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
  40. Уянга сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  41. Хужирт сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч
  42. аймгийн Мэргэжлийн хяналтын газар Эрчим хүчний хяналтын улсын байцаагч
  43. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс  Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн
  44. Баян-Өндөр сумын татварын улсын байцаагч
  45. Есөнзүйл сумын татварын улсын байцаагч
  46. Зүүнбаян-Улаан сумын татварын улсын байцаагч
  47. Нарийнтээл сумын татварын улсын байцаагч
  48. Тарагт сумын татварын улсын байцаагч
  49. Төгрөг сумын татварын улсын байцаагч
  50. аймгийн татварын хэлтэс Татварын улсын байцаагч
  51. Хархорин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  52. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн
  53. Баруунбаян-Улаан сумын газрын даамал
  54. Есөнзүйл сумын газрын даамал
  55. Бат-Өлзий сумын газрын даамал
  56. Зүүнбаян-Улаан сумын газрын даамал
  57. Өлзийт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  58. Зүүнбаян-Улаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Шалгалтад оролцох иргэдийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж, шалгалтыг 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

2021-10-13 12:05:27