• Албан ёсны цахим хуудас
Зарим сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН 
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

         

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр

          Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасны дагуу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын цэцэрлэгийн эрхлэгч, Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгийн эрхлэгч, Богд сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албантушаалын сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

 

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

·  Монгол Улсын иргэн байх;

·  Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

·  Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

·  Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

Боловсрол

-     Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-     Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч

Мэргэшил

-     Боловсролын болон төрийн удирдлага, нийгмийн удирдлагыналь нэг чиглэлээр,

-     Бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролоор мэргэшсэн байх;

-     Судалгааны арга зүй, сурган хүмүүжүүлэх туршилтын арга зүй, менежмент;

-     Сургалтын байгууллагын менежмент, хүний нөөцийн удирдлага

Туршлага

-     Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон төрийн байгууллагад 5 болон түүнээс дээш жил ажилласан байх;

-     Багшлах болон удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх;

-     Мэргэшлийн зэрэгтэй байх

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх:

-     Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх

-     Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

-     Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй

Асуудал шийдвэрлэх:

-     Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах

-     Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах

Багаар ажиллах:

-     Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-     Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

Бусад:

-     Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

·       Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”; (анкетыг энд дарж татаж авна уу)

·       Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

·       Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

·       Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

·       Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

·       Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/

·       “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

·       Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

·       Шалгалтын үйлчилгээний зардал.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

          Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 315 тоот өрөөнд 2019 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

          Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

          2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1.    Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;

2.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

3.    Дүн шинжилгээ хийх чадвар;

4.    Асуудал шийдвэрлэх чадвар;

5.    Монгол хэлний бичгийн чадвар;

6.    Цахим орчин, компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвар;

7.    Удирдан зохион байгуулах чадвар;

8.    Манлайлах чадвар;

9.    Багаар ажиллах чадвар.

          Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”-ээ үзүүлж шалгалт өгнө.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Холбоо барих утас: 70323538

ЭНД ДАРЖ ФАЙЛЫГ ТАТАЖ АВНА УУ.

2019-08-15 10:55:59