• Албан ёсны цахим хуудас
Энгийн хог хаягдлыг ангилж, дахин боловсруулахыг журмаар зохицуулна

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах,  цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам”-ын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, батлууллаа.

Тус журамд иргэд, аж ахуйн нэгж өөрийн эзэмшил, өмчлөлийн газарт зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулах, үүсгэсэн хог хаягдлаа ангилан зориулалтын саванд хийх, хог хаягдлыг савлах тээвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийг тусгасан юм.

Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгаж хэвшсэн, дахин ашиглах шинэ санал санаачилгыг гаргасан, мөн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахад бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, дэмжлэг үзүүлэхийг энэхүү журамд тусгажээ.

Тус журмыг хэрэгжүүлснээр иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг  хэвшүүлэх, түүнийг дахин боловсруулж орлого олох боломж бүрдэх юм.

 
2019-06-04 18:33:42