• Албан ёсны цахим хуудас
МУИС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Сургуулийн захирал Я.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзлаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж байгаа энэ цаг үед тус сургуулийн удирдлагууд, багш нар төгсөх ангийн сурагчдад “Мэргэжлээ сонгох нь” “Ирээдүйг боловсролын чиг хандлага” сэдвээр лекц уншиж, МУИС-ийн элсэлтийн танилцуулга, мэдээллийг өгч ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь, Д.Эрдэнэбаатар, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар багтжээ.

 

 

 

2019-04-15 18:16:18