Албан ёсны цахим хуудас
СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ 2018 ОНД БАЙГУУЛСАН ГУРВАЛСАН ГЭРЭЭГ ДҮГНЭВ

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас сумдын Засаг дарга, сум дундын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2018 онд хамтран ажиллах "Гурвалсан гэрээ"-г байгуулан ажилласан. Энэхүү гэрээг өнөөдөр /2019.01.28/ дүгнэж “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллах нөхцөл бололцоогоор хангах ажилд идэвхи зүтгэл гарган үр дүнтэй, санаачилгатай ажилласан Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоог Цагдаагийн газрын "Талархал", Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнхийг Цагдаагийн газрын "Өргөмжлөл", Богд сумын Засаг дарга Ч.Чинзоригийг Цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр тус тус шагнаж, баяр хүргэв. Ард иргэдийн төлөө амаргүй бөгөөд хүндтэй үүргийг хэрэгжүүлэн ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж туслан, хамтран ажилладаг аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлье.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

 

2019-01-28 21:54:14