• Албан ёсны цахим хуудас
БАЯР НААДАМ
Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Нар хур тэгширсэн баяр наадмын өдрүүд өргөн дэлгэр, сайхан болж өндөрлөлөө Наадамчин олноо баясгаж, уран мэхийг угсруулан барилдсан хүчит бөхчүүд, эрхий мэргэнийхээ эрчийг сорьсон онч харваачид, хүлэг морьдынхоо шандасыг шалгасан уяач эзэд, унаач хүүхдүүдэд, уламжлал, өв соёлоо дээдлэн оролцсон бүх наадамчид, иргэддээ, баяр наадмын зохион байгуулалтад идэвх зүтгэлтэй оролцсон хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдынх нь амьдрал, ажил үйлсэд амжилт бүтээл, сайн сайныг хүсэн ерөөе. Монгол гэх нэрийг дэлхийд сонордуулж, сэтгэлд омогшуулсан Монгол наадам үеэс үед оршиж, жилээс жилд дэвжин дэлгэрэх болтугай.

 

2022-07-27 11:55:55