Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харваа

Ардын Хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харваанд Архангай, Өвөрхангай, Дорноговь, Булган, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотоос 46 багийн 368 харваач оролцож, цэц мэргэнээ сорьлоо.

Дэд байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн А.Амарбаяр, гутгаар байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Буян-Өлзий нар эзэллээ.

Дэд байрыг Өвөрхангай аймгийн Есөнүйл сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн, спортын дэд мастер Б.Пүрэв ахлагчтай “Есөнүйл баг”, гутгаар байрыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын хошой мэргэн, Т.Баярбат ахлагчтай “Шонхор” баг тус тус эзлээд байна.
Шагайн харвааны төрлүүдэд эхний таван байр эзлэсэн харваачдад шагналыг гардууллаа.
2022-07-27 11:38:55