• Албан ёсны цахим хуудас
Мэдээ, мэдээлэл
Аж ахуйн нэгж, байгууллагууд цахим татварын системд шинээр бүртгүүлэх шаардлагатай

Татварын шинэчлэгдсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэд татвар төлөгчийн дугаартай болж цахимаар татварын бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn  сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилсөн.  Цахим татварын системд шилжсэнээр татварын тайланг санхүүгийн программаас шууд илгээх,  цахим төлбөрийн баримтын системийн өгөгдлөөс хялбаршуулсан тайланг бэлтгэдэг зэрэг давуу талтай болж байна. Мөн технологийн хувьд сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт боловсронгуй болж, цахим гарын үсгийг ашиглах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал өмнө нь аж ахуй нэгжүүд татвараа төлөхдөө байгууллагын регистрийн дугаараар нэвтрэн төлдөг байсан. Шинэ системийн өөрчлөлт нь тухайн байгууллагын удирдлагын регистр нууц үгээр нэвтэрч татварын үйлчилгээг авах юм.

Аймгийн хэмжээнд татвар төлөгч 1361 аж ахуй нэгж, 200 гаруй төсвийн байгууллага, 300 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Эдгээр газрууд бүгд татварын үйлчилгээг авахдаа шинэчилсэн цахим татварын системд бүртгүүлснээр авна.

 

2020-03-27 19:14:04