• Албан ёсны цахим хуудас
Мэдээ, мэдээлэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах бүсийн сургалт манай аймагт болж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах бүсийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 09-18 ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр/2019.12.09/ манай аймагт хангайн бүсийн сургалтыг эхлүүлээд байна. Уг сургалтад Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны гишүүд болох 30 гаруй удирдах албан тушаалтнууд хамрагдаж, чадавхаа бэхжүүлж байна.

2019-12-09 17:36:25