• Албан ёсны цахим хуудас
Мэдээ, мэдээлэл
Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг манай аймагт зохион байгуулагдаж байна

          “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна.

Энэ онд Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг Монголын ард түмэнд таниулах, сурталчлах ажил ийнхүү орон нутагт хийгдэж байгаа ажээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран тус арга хэмжээг зохион байгуулж байна.

 “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээний нээлт өнөөдөр болж, аймгийн удирдлагууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэйгээр ахлуулсан зочид төлөөлөгчид оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Эх дэлхийдээ энх тайван оршихуй-Үзэсгэлэн Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн,  Хятад Монгол номын үзэсгэлэн, “Торгоны замын цэргийн хуар” Хятадын уран бүтээлчдын урлагийн тоглолтыг олон нийтэд толилуулах юм.

Өдөрлөг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр, 28-ны өдөр Хужирт, 29-ний өдөр Хархорин сумдад тус тус болно.

 

 

2019-05-27 13:49:50