• Албан ёсны цахим хуудас
Мэдээ, мэдээлэл
Энэтхэг улсад мэдээлэл технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Өвөрхангай аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж, мэдээлэл технолгийн /IT/ чиглэлээр Энэтхэг улсад 2-2.5 жилийн хугацаанд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

-Өвөрхангай аймгийн харьяат,  25-40 насны иргэн байх

-Тухайн хичээлийг ойлгож, эзэмших  англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Сонирхсон иргэд 2019 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд ажлын цагаар Нутгийн удирдлагын ордны 201 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. Харилцах утас: 7032-3086

  Жич: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тэтгэлэгт хөтөлбөрт 5 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулна.

 

 

2019-05-03 18:02:02