• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ О.БАТЖАРГАЛ

  Шарнууд овогт Осорхүүгийн Батжаргал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1968 онд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1976-1986 онд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн Институт, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.  Инженер, Төрийн удирдлагын магистр мэргэжилтэй.

                 Ажилласан байдал

1991-1993 онд  Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 131 дугаар  ангид салаан захирагч

1993-2000 онд"Бургас трейд компани"-ийн менежер

2000-2004 онд УИХ гишүүний туслах

2000-2002 онд Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр зохицуулалтын  албаны дарга

2002-2005 онд  Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга

2005-2006 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн  ахлах мэргэжилтэн

2006-2008 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

 2009 оноос өнөөг хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

             Хариуцсан салбар

-Хүн ам зүй, хөдөлмөр, халамж

-Нийгмийн даатгал

-Боловсрол

-Соёл, урлаг, спорт

-Барилга, хот байгуулалт

-Дэд бүтэц

-Экологи, ногоон хөгжил, аялал жуулчлал

Утас: 7032-2982

 

 

 

2018-05-20 14:54:39