
Бандихүү овогт Гочоогийн Ганболд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1975 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1981-1989 онд Нарийнтээл сумын 8 жилийн сургууль, 1989-1993 онд Завхан аймгийн Эдийн засгийн коллеж, 1993-1996 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, 2004 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Радио холбооны инженер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Ажилласан байдал
1997-1999 онд Өвөрхангай аймгийн Холбооны газарт Гол шугамын монтёр
1999-2005 онд Скайтел ХХК-ын Өвөрхангай аймаг дахь салбарын менежер
2004-2008 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2005-2008 онд Аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2008-2012 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2009-2012 онд ӨВ АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанид гүйцэтгэх захирал
2012-2016 онд Аймгийн ИТХ-ын дарга
2016 оноос Аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Утас:7032-2103